Үйлчилгээ

Гадаад иргэдийн ажил эрхлэлтэд үзүүлэх дэмжлэг

Ур чадвартай ажилтан визний бүртгэл зөвлөгөө үзүүлэх төв

Бүртгэл зөвлөгөө үзүүлэх төв гэдэг нь:

Бүртгэл зөвлөгөө үзүүлэх төв нь Ур чадвартай ажилтан-1 визний гадаад ажилтанг хүлээн авах компанийг төлөөлөн, (төлөвлөгөөт дэмжлэгийн хэрэгжилт) үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах зэргээр хүлээн авагч байгууллага болон ур чадвартай гадаад ажилтанг дэмжих байгууллага юм.

“Элим” ХК нь 2020.4.30-нд Бүртгэл зөвлөгөө үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар бүртгүүлсэн. (Бүртгэлийн дугаар: 20登-004255)。
Олон жилийн турш ур чадварын дадлагажигч болон гадаад ажилчдад ажил олгосоор ирсэн баялаг туршлага бүхий барилгын групп компани маань ур чадвартай ажилтны сэтгэлд нийцсэн дэмжлэг туслалцааг үзүүлэх болно.
Солонгос, Монгол, Вьетнам зэрэг хэлээр дараах зөвлөгөө үйлчилгээг үзүүлэх боломжтой.

Ур чадвартай ажилтан виз-1 ангилалын гадаад иргэнд үзүүлэх дэмжлэг:

  1. Зөвлөгөө мэдээлэл
  2. Япон улсад нэвтрэх болон буцах үеийн угталт үдэлт
  3. Амьдрах байр олох болон шаардлагатай гэрээ хийхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх
  4. Өдөр тутмын амьдралын зааварчилгаа
  5. Албан ёсны бичиг баримт бүрдүүлэлт зэрэгт хамт явах
  6. Япон хэлээр хичээллэх боломжоор хангах
  7. Зөвлөгөө өгөх, асуудлыг шийдвэрлэх
  8. Япон хүнтэй харилцаж, чадвараа дээшлүүлэх
  9. Ажлын шилжилт өөрчлөлтөд дэмжлэг үзүүлэх (хүний нөөцийн хомсдол гарсан зэрэг тохиолдолд)
  10. Тогтсон хугацаанд уулзаж ярилцах, засаг захиргааны байгууллагад мэдээллэх

 

 

 

お問合せ / Liên hệ chúng tôi / 문의 / Холбоо барих027-289-8872受付時間 9:00-18:00 [土・日・祝日除く]

Contact Us