Гадаад иргэдийн ажил эрхлэлтийн талаар
Яагаад гадаад иргэдийн ажил эрхлэлт гэж?
Өнөөгийн Япон улсад төрөлт багасаж, өндөр настай хүмүүсийн тоо ихсэж, хүн амын тоо цөөрч буй эрин үе рүү хурдацтай орж байгаа учир цаашдаа ажиллах хүчний хомсдол бий болно гэж тооцоологдож байна. Мөн глобалчлал хөгжиж, Япон улсыг зорих жуулчдын тоо ч нэмэгдэж буй учир олон улсын хэмжээний хүний нөөцийн шаардлага бий болж байгаа юм. Үүнтэй уялдан цаашид гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлт илүү өргөжих хандлагатай байна.
Оршин суух зөвшөөрөл гэж юу вэ?
Гадаад иргэд Япон улсад амьдрахын тулд Оршин суух зөвшөөрөл авах шаардлагатай. Уг зөвшөөрлийг авах, сунгах, солих зэрэгт Хилийн шалган нэвтрүүлэх албанд хүсэлт гарган, зохих журмын дагуу авдаг.
Оршин суух зөвшөөрлийг “виз” гэж хэлэх тохиолдол байдаг ч, виз гэдэг нь анхдагч утгаараа “шалгах” гэсэн агуулга учир, энэ нь бүрэн зөв илэрхийлэл бус юм.
Оршин суух зөвшөөрөлд олон төрөл байдаг бөгөөд, ажил олгогч байгууллагатай холбоотой дараах зөвшөөрлүүд байдаг.
- Ажил эрхлэлтийн хязгаарлалттай оршин суух зөвшөөрөл: Хийх боломжтой ажил үүрэг нь хуулиар заагдсан байдаг.
- Ажил эрхлэлтийн хязгаарлалтгүй оршин суух зөвшөөрөл: Ямар ч ажил эрхлэх боломжтой.
Ажил эрхлэлтийн хязгаарлалттай оршин суух зөвшөөрөл дундаас гол төлөөлөх ангилалуудыг доор авч үзье.
Инженер・Хүмүүнлэгийн・Олон улсын үйл ажиллагаа
Байгалийн шинжлэх ухаан болон хүмүүнлэгийн ухааны салбарын мэргэжилтэн, мөн гадаад хүн гэдэг онцлог, мэдлэг чадвараа ашиглан олон улсын чанартай ажил эрхлэхэд зориулсан зөвшөөрөл юм.
Асрахуй
Асрахуйн чиглэлээр ажиллах хүний нөөцийн хомсдлийг арилгахын тулд Хэйсэй 29 он буюу 2017 онд уг ангилалыг нэвтэрүүлсэн. Асрахуй нийгмийн халамжын чиглэлийн зөвшөөрөлтэй байх шаардлагатай.
Ур чадварын дадлагажигч
Япон улсад эзэмшсэн ур чадвар, технологи, мэдлэгээ өөрийн хөгжиж буй улс оронд хэрэгжүүлж, улсынхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах хүний нөөц бэлтгэх гэсэн зорилготой ангилал юм. Тиймээс энэ нь ажиллах хүч хангахыг зорилго болгосон тогтолцоо биш юм. Ур чадварын дадлагажигч нь ихдээ 5 жилийн хугацаанд дадлага хийх боломжтой бөгөөд, эхний 1 дэх жил нь “Ур чадварын дадлагажигч-1”, дараагийн 2-3 дахь жил нь “Ур чадварын дадлагажигч-2”, сүүлийн 4-5 дахь жил нь ”Ур чадварын дадлагажигч-3” гэсэн оршин суух зөвшөөрөл олгогддог.
2019 онд бүртгэгдсэн шинэ төрлийн оршин суух зөвшөөрөл болох「Ур чадвартай ажилтан」
Ур чадвартай ажилтан
Ур чадвартай ажилтан ангилал нь Хэйсэй 31 он буюу 2019 оны 4-р сард шинээр бий болсон оршин суух зөвшөөрөл юм. Энэ нь эртнээс гадаад ажилтан ажиллуулахад бэрх байдаг барилгын салбарт「тодорхой хэмжээгээр мэргэшиж, ур чадвар суусан, туршлагатай」 ажилтан авч ажиллуулах боломжтой болсон гэсэн үг юм.
Гэвч ур чадвартай ажилтны салбар нь(=Ур чадвартай үйлдвэрлэлийн салбар)-аар хязгаарлагдаж байгаа бөгөөд, үүнээс бусад салбарт ажиллуулах боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
- Асрахуй
- Барилга байгууламжын цэвэрлэгээ
- Түүхий эдийн үйлдвэрлэл
- Аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл
- Цахилгаан, электрон мэдээлэл харилцаа холбоо
- Барилга
- Хөлөг онгоцны үйлдвэрлэл
- Онгоц, нисэх талбай
- Машин механизм
- Зочид буудал
- Газар тариалан
- Загасны аж ахуй
- Хүнсний үйлдвэрлэл
- Ресторан
Ур чадвартай ажилтны оршин суух зөвшөөрөл нь「Ур чадвартай ажилтан-1」「Ур чадвартай ажилтан-2」гэсэн 2 төрөл байдаг.
Ур чадвартай ажилтан-1
Ур чадвартай ажилтан-1 ангилал нь дээрх салбарын ажлуудыг「Тохирсон түвшний мэдлэг чадвар туршлага шаардсан」гүйцэтгэхэд зориулсан оршин суух зөвшөөрөл юм. Япон хэлний чадвар (Түвшин тогтоох шалгалтын N4 зэрэг), ажлын чадвар (Ур чадварын дадлага-2-ийг дүүргэсэн байх) шаардлагатай.
Гэр бүлтэйгээ хамт байх нь ерөнхийдөө зөвшөөрөгдөөгүй бөгөөд нийт 5 жил оршин суух зөвшөөрөлтэй ангилал юм. Мөн ажил олгож буй байгууллага болон Бүртгэл зөвлөгөө үзүүлэх төвийн дэмжлэг шаардлагатай байх зэрэг тус ангилалын тусгай хязгаарлалтууд байдаг.
Ур чадвартай ажилтан-2
Ур чадвартай ажилтан-2 ангилал нь дээрх салбарын ажлуудыг 「Тусгайлан бэлтгэгдсэн чадварыг шаардсан」гүйцэтгэхэд зориулсан оршин суух зөвшөөрөл юм. Ерөнхийдөө Ур чадвартай ажилтан-1 виз дууссаны дараа шилжих виз гэж төлөвлөгдөж байгаа хэдий ч бодитоор Барилга болон Усан онгоц үйлдвэрлэлийн салбаруудаар хязгаарлаж байгаа бөгөөд цаашид хэрхэн хэрэгжих нь цаг хугацааны явцад харагдах болно.
Ур чадвартай ажилтан-2 визний хувьд, өмнө дурьдсан Ур чадвартай ажилтан-1 визний тусгай хязгаарлалтууд байхгүй болох бөгөөд ажил эрхлэлтийн хязгаарлалттай бусад оршин суух зөвшөөрлийн адил хүчин төгөлдөр байна.
お問合せ / Liên hệ chúng tôi / 문의 / Холбоо барих027-289-8872受付時間 9:00-18:00 [土・日・祝日除く]
Contact Us